Эрх баригчид бидний утасыг чагнах юм гэнээ

2009 оны 06-р сарын 04 Нийтэлсэн Sukhee

Эрхэм сайд дарга нар бидний утасыг чагнах юм гэнээ. Ичмээр юм. АНУ 9 сарын 11 нд болсон үйл явдлаас хойш сургамж авч террорист үйлдэлд сэжиглэгдсэн хүмүүсийн утас болон интернэтийн майл хаягийг шалгах болсон.

Террорист үйлдлийн зовлонг амссан улс ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй билээ. Тэгэхээр монголын гар утас барьж байгаа бүх хүмүүс террор болж тэнэгтэхнээ. Манай үүрэн холбооны операторууд эрх ашигаа хамгаалж ганц ч үг хэлэхгүй юм сонин байна. Одоо удахгүй батлагдах тэр хуулиар хэн хожих вэ?

Би лав хууль батлагдвал эсэргүүцэх болно. Энэ хэдэн оператор компаниууд нэг бол утасны дугаар гэрийн хаягийн ил тод тараагаад хаяна эсвэл нэгж хулгайлж нэг бол яриагүй байж их төлбөр төлөх хэрэг гарна. За тэгээд сонгуулийн үед аль хэдийн төрсөн өдөр мэдээд нэгж  явуулж нэр дэвшигч нар зусардана эсвэл баахан сурталчилгаа мессэжээр ирж залхаана.

Миний мэдэхээр ОХУ, нөгөө муу хэлээд байгаа Хятад лав тэр олон хүнийхээ утасыг чангасан гэж сонсоогүй юм байна. Дэлхийд Монгол АНУ болж байх шиг байна. Хэрээг дуурайж галуу хөлөө хөлдөөнө гэж..

Барса түрүүлэх нь тодорхой

2009 оны 05-р сарын 27 Нийтэлсэн Sukhee
Барса түрүүлэх нь тодорхой. Ман Ю дандаа түрүүлнэ гэж юу байхав дээ манайхан Барса түрүүлнэ шүү хараарай

Ура Ура Ура

2009 оны 05-р сарын 25 Нийтэлсэн Sukhee
Ура ардчилал ялав. Энхбаяр гэдэг дарангуйлагчаас бид саллаа. Одоо биднийг дэлхий дахин өөр нүдээр харах болно. Намбарын number one авилагч хүү ялалтын гашууныг одоо л нэг амсч байна. Үнэгүй юм гэж бас байдаггүйг ойлгосон биз. Коммунизмын сүүлчийн хий үзэгдэл монголоос салхинд туугдан алга боллоо. Ардчилал яллаа гээд бидэнд маш их ашигтай ядаж бид нар АНУ-ын элчингийн өмнө коммунист орон гээд хар даруулаад зогсохгүй байлгүй. Миний монгол ороныг миний Ховд нутгийг миний эцэг эхийг үнэгүйдүүлсэн Энхбаяр Галдан бошигтын удам Ойрадуудыг доромжилж чадахгүй шүү Энхбаярчингуудаа

Сонгуульд саналаа өгцгөөе

2009 оны 05-р сарын 20 Нийтэлсэн Sukhee
Бодоод байсан чинь сонгуульд саналаа өгсөн нь дээр юм байна. Миний оролцоо нэмэрээр ардчилал төгс утгаараа хөгжих байх.  Саналаа өгөөд үзнээ. Энхбаяр ч бай Элбэгээ ч бай иргэнийхээ үүргийг биелүүлэх хэрэгтэй юм байна.

Утаа

2009 оны 02-р сарын 03 Нийтэлсэн Sukhee

<img src="http://i474.photobucket.com/albums/rr104/sukhee_56/zombi_2_zombie.jpg" border="0" alt="Photobucket"></a>

Утаа та биднийг ийм болгох байх даа

Хулгайч

2008 оны 12-р сарын 23 Нийтэлсэн Sukhee

Хулгайч

 Хуруу хумсаа хуйхлан байж олсон хэдэн төгрөгөөрөө би гэж нэг бүтэлгүй амьтан хөл дүүжлэх унаатай боловоо

 Дэлгэрэнгүй»

Гардуулсан нь

2008 оны 12-р сарын 16 Нийтэлсэн Sukhee

ГАРДУУЛСАН НЬ

Би гэж нэг бүтэлгүй амьтан энэ хорвоогийн тоосыг хөдөлгөөд 30-д жил болжээ. Ажил ч ургаштай амьдрал ч гэсэн дажгүй шүү. Гэтэл саяхан надад ийм нэг явдал тохиолддог юм. Ойрын хэд хоног ажил гээд  бичиг цаасанд дунд дарагдаж толгой өвдөж уймарч өглөө. Оройхон гэртээ хариад сайхан амарч байтал эхнэрийн минь дуу хадаад явчихлаа. Өнөөх цунами эхнэр чинь хэн нэгний бичсэн мессежийг олоод уншчихаж, тэр орой амьдрал 360 градус эргэв. Мөрдөн байцаалт эхлэж би ч хэрэг хийгээгүй гэж зүтгэж гарав. Хамт ажилдаг бүсгүй маань "Гоё болсон байнаа", "цаад тэнэг чинь мэдэхгүй байгаа", "маргааш л дахиад хоёулаа оролдоод үзье" гээд мессэж бичихэж. Гэтэл эхнэр юуг чинь гоё гээд байгаа юм бэ?, цаад тэнэг чинь гэж намайг хэлээд байгаа юм уу, маргааш юуг дахиад оролдох гээд байгаа юм бэ гээд цунамидаж өгдөг юм байна. Манай даргыг хэлж байна гээд хэлээд ч нэмэр алга. Бурхан гуйсан ч нэмэр алга, тэгэхээр нь уур хүрээд гэрээс гарч PUB орж ганц нэг аяга пиво уух санаатай ортол хүн гэж пиг дүүрэн хоосон ширээ хайн явсаар 2 бүсгүйн хажууд очиод асуутал хүнгүй гэхээр нь суугаад зөөгчийг хүлээн байтал эхнэр араас мөрдсөөр байгаад ороод ирлээ. Тайлбар хэлэхийн завдалгүй үнсний сав гранат болон хажууд бут үсэрч өнөөх 2 бүсгүйд эхнэр маань цупари хийж өглөө. Мессэж бичээд байсан шулмас чинь аль нь вэ? гээд агсарч гарлаа. Гэтэл 2 бүсгүйн нэг нь шулмас байхдаа яахав дээ чи өөрөө шулмас гэтэл дарьтай торх зад үсэрч хэрүүлийн гал асваа хөөрхий. Өглөө нь би гэдэг амьтан духандаа оёдолтой, хацартаа сорвитой үлдэж хоцров. Гайтай мессэжээс нэг боллоо

Засгийн газрыг шүүхэд өгье

2008 оны 12-р сарын 15 Нийтэлсэн Sukhee

Монгол Улсын Yндсэн хуульд 

Монгол Улсын иргэн дараахь їндсэн эрх, эрх чєлєєг баталгаатай эдэлнэ:
1/ амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрїїгийн хуульд заасан онц хїнд гэмт хэрэг їйлдсэний учир шїїхийн хїчин тєгєлдєр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хїний амь нас бусниулахыг хатуу хориглоно;
2/ эрїїл, аюулгїй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй; гэж заасан байгаа тийм
учраас бид эрхээ эдлэхийн тулд Монгол улсын засгийн газар Улаанбаатар хотын ЗДТГ-г шүүхэд өгч хэдэн тэрбум биш юмаа гэхэд хэдэн сая төгрөг нэхэмжилж шүүхэд өгье. Хамт санаа нийлж байгаа хүмүүс байвал. Санал бодлоо хэлээрэй

Сэрсэн чинь

2008 оны 12-р сарын 15 Нийтэлсэн Sukhee
Унтаад сэрсэн чинь блогтоо салхи оруулалгүй удсан байна шүү ажил амжихгүй байсаар байгаад тэр. Залхуу хүн өөртөө зав гаргаж чаддаггүй гэж үнэн юмаа

Сонгуульдаа битгий оролцоорой

2008 оны 11-р сарын 30 Нийтэлсэн Sukhee
Саналаа битгий өг Дэлгэрэнгүй»

90-ээд оны залуучууд үргэлжлэл

2008 оны 11-р сарын 10 Нийтэлсэн Sukhee
“Мунчаг” атаман овгоруудын гол зэвсэг үүнийг гарамгай эзэмшсэн хүмүүс ч их байлаа. Солонгосын Хонгилдон киног үзээд консервын лаазаар од, төмөрөөр жад хийгээд тоглодогсон. Дэлгэрэнгүй»

90-ээд оны залуучууд

2008 оны 11-р сарын 07 Нийтэлсэн Sukhee
Би бол 90-ээд оны залуусын нэг. Эргээд бодоход бидний үеийхэн их гайхалтай он жилүүдийг туулж өнгөрүүлсэн. Тэр дундаа 1976-1979 оны залуусын хувьд онцгой сайхан үе байлаа. Дэлгэрэнгүй»

Оршихуйн тухай хэдэн бодол

2008 оны 11-р сарын 05 Нийтэлсэн Sukhee

Оршихуйн тухай хэдэн бодол

 Хүн гэдэг араатанаас арай илүү сэтгэхүйтэй болохоороо орчлонд төрлөө олдог биз

 Дэлгэрэнгүй»

Дамбадаржаа

2008 оны 10-р сарын 24 Нийтэлсэн Sukhee
Хөдөөнөөс хотод ирж оюутан болсон миний биед энэ их хөлийн газар хөгтөй зүйл их л олон тохиолдох юм. Дэлгэрэнгүй»

УИХ-ын 76 ухна

2008 оны 10-р сарын 16 Нийтэлсэн Sukhee
УИХ малчидад ноолуурын зөрүү болгож кг ноолуур тутамд 5000 төгрөг өгөх юм гэнээ. Эд нар лав солиорсон байхаа УИХ-ын 76 ухна ямаа гэхээс өөр яахав. Бодоод үзье.... Хайрлаад байгаа малчид нь бидэнд 1 л сүү, 1 ширхэг ааруулаа үнэгүй өгдөг билүү.... өвөл болж жаахан цас орохоор л зуд боллоо гээд улсаас баахан л үнэгүй өвс тэжээл гурил будаа тусламжаар авна. Өөрсдийнх нь арчаагүй байдал шүү дээ зун ганц шуудай өвс хураачихаж чадахгүй найр наадам хэснэ. Хотын бидний байр байшин машин өвөл хөлдлөө эвдэрлээ гэхэд харж ханддаггүй биздээ. Ямаа бол бэлчээрийг хамгийн их сүйтгэдэг мал. Өвс ургамлыг үндэсээр нь зулгааж иддэг нэг ёсондоо экологийн дайсан. Ямаагүй айлдаа мөнгө өгсөн бол харин дэмжих байсан юм. Манай малчин эдийн засгийн талаар ямар менежмент байхгүй худлаа баахан мал өсгөөд байна өсгөөд байна тэгээд өмссөн хувцас ч байхгүй биегүй болоод дуусна. Одоо гаднаа Porter сансарын антенгүй айл гэж үгүй болсон. Малчид бол хангалттай орлоготой. Малчидад өгөх энэ их мөнгөө өөр зүйлд зарцуулая. Хэдэн сайхан автобус том оншилгооны эмнэлэгтэй болох боломж байна, бас хотын замаа толь шиг сайхан болгое. Махны үнэ нэмэгдвэл махны үнийн зөрүүгээ Нийслэлчүүдээ засгийн газраас шаардая Ийм зүйл бичлээ гээд уурлахгүй байлгүй дээ.........