Дамбадаржаа
Хөдөөнөөс
хотод ирж оюутан болсон миний биед энэ их хөлийн газар хөгтөй зүйл их л олон
тохиолдох юм. Анх хот явахад минь аав ээж ах дүүс минь гадаад явахын дайтай
зүйл захилаа. Орой үдэш дэмий тэнэж болохгүй хотын залууст итгэж болохгүй, танхай
шүү гээд л хамаг нандин захиасыг нь өвөртөлж аваад хотын зүг гарч одвоо.
Их
хотод ирээд нагац ахын даа байрлахаар болов. Ахынх маань товхийсэн 2 давхар
сайхан байшинтай айл байлаа. Хичээл эхлэхэд 1 хоёр хоног дутуу болохоор нь
нийслэл хотоор явж танилцахаар шийдлээ.
Хот
ч сайхан хүмүүс нь харин нэг л зүйлд яарсан бололтой алхаж, машин тэрэг нь
манай сумын машин тэрэгний хажууд харин ч их юм байна. Манай сумын баян
Намсрайн адуутай л энэ зэрэгцэх байх.
Орой
болж иийнхүү бодож явтал гэнэт ард хэдэн залуус гүйн ирж явах харагдав. За
хэрэг бишдлээ нөгөө хотын хэдэн болдоггүй залуус лав намайг хөөж ирж байна гэж
бодоод байдаг хурдаараа гүйлээ. Юун төлөө аймгийн гүйлтын аваргад сумаа төлөөлж
3 жил оролцсон билээ гүйж өглөө.
Гүйгээд
хэд харайлгах гэсэн чинь нэг хүн мөргөөд хамараараа газар шаагаад унчих ваа
гэтэл араас хөөж байсан залуусаас 2 залуу ирээд хоёр суганаас минь сугадаад
өргөөд босгоод ирлээ шүү.
За
одоо л намайг дээрэмдэж харанхуй мухар луу дагуулж орох нь дээ гэж бодоод
байдаг чадлаараа амь авраарай туслаарай цагдаа гэж хашгирлаа гэтэл нөгөө хэдэн
залуус гайхсан аятай хараад тэр чигээрэй гүйгээд хаалга дөнгөж хааж хүнээ дааж
ядсан автобуснаас зүүгдээд яваад өгвөө. Гэтэл тэнд байсан хүмүүс Дамбадаржаа
явчихсан уу гэээд бие биенээсээ асуугаад байх юм. За саяны хэдэн болдоггүй
залуусын нэгийг нь л Дамбадаржаа гэдэг
юм байхдаа гэж бодсоор нагац ахын очоод болсон явдлаа ярьвал тэр хэд бөөн
инээдэм болж би ч ичих шиг болвоо.
Ай
оюутны анхны намар гэж үүгээр дуусахгүй байх даа.
8 сэтгэгдэл:
Хэхэ юун хөөрхийн...
Хахаха. Хөдөөнийхөн ингээд муу санаатай байдгийн байнашд. Оюутан болоод хөдөөний хүүхдүүдийн муу санаатайг аймаар гайхдаг байсышд. Тэгсэн аав ээж нь ингэж захихаар аргагүйн байна л даа. Хотын хүүхдүүд бол цаанаа л өөр, олон хүмүүсийн дунд бужигнаад өсцөн болохоор арай цайлган байдгийн.
Анх оюутан болоход нэг иймэрхүү л байдаг шүү дээ, мэдэхгүй танихгүй газар, бөөн хөл хөдөлгөөн дунд ороод, хаашаа харж байгаагаа ч мэдэхгүй болдог
Танд тохиолдсон явдал уу?
huduunii manuus anhandaa tegej bj bilee
tiim asuudal zunduun bdagiinmaa gej jaxan yriltsax gril bwal Messengert orood ir
наадах чинь онигоо байна шд.
Надад тохиолдоогүй 1 залуу өөрөө бичээд надад авчирч өгсөн