Би бол
90-ээд оны залуусын нэг. Эргээд бодоход бидний үеийхэн их гайхалтай он
жилүүдийг туулж өнгөрүүлсэн. Тэр дундаа 1976-1979 оны залуусын хувьд онцгой
сайхан үе байлаа.
Бидний үед
Монгол хүн анх сансарт нисч, 2 сая хүнтэй болж, социализмыг бүтээн байгуулж
капитализмыг алагсан нисч яваад бүдэрч билээ.
Би хааяа
боддог юм бидний хүүхэд нас их гэгээтэй гэгээлэг орчинд байж билээ. Одооных шиг
комьпютер энээ тэрээ байсангүй гэх дээ л уйдах завгүй байж билээ.
Хороолол
районоороо хуваагдаад чулуугаар байлдаж энд тэнд өөр өөрсдийн атаман
овгоруудтай байлаа. Миний л мэдэхийн 40 мянгатын Уянга нэрийг нь сонсоод айдаг байлаа. Гутал энэ тэрээ алдах бол юу
ч биш зодуулаагүй дээ л баярлаж явдагсан. Гэхдээ байнга зодно гэж юу байхав дээ
Уянга бол мань мэтийг тоохгүй л дээ атаман ууд хоорондоо л үзнэ.
Миний
мэдэхийн бас нэг нэртэй цуутай атаман бол 3,4 хороололын Майгаа гэдэг атаман байлаа. Миний үеийхэн дотор бол цуутай
хүмүүс олон л байлаа он цагийн уртад
зарим нь бүдгэрч мартагдсан байна. 1 хорооллын Ааш гээд нэртэй цуутай атаман байж билээ.
Бага байхад
Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кино театрт кино их үзнээ. Ялалт, Сансар,
Хөдөлмөр, Ард гээд кино үзэх газар мудахгүй их хожим нь Өргөө, Соёмбо нээгдээд
их кино үздэгсэн. 3,4 хорооллын 57, 62-р байрнд очиж видео их үзнэ. Хуучин
хүнсний 20-ын ард ч бас видео гаргана. Кино үзэхийн тулд их мөнгөдөнө мөнгө
цохидог эдээ моюур гээд нэрлэчихсэн одооны хүүхэдүүд сонсвол инээд нь хүрэх
байх даа.
Бөглөө бол
бидний салшгүй нэг тоглоом байлаа. Зурагтай бөглөө их ховор Москва рестарон орж
зурагтай бөглөө их хайна. Бидний үеийхний тоглоомыг жагсаавал их урт жагсаал
гарна. Тухайлбал: Чавх, Хавчаахай- урт модонд резин хадаад угаасан зүйл
тогтоодог хавчаараар хавчаад тоглодог эд байлаа, мөн Самкотог гээд 3 төмөр
шааригтай түрдэг тэрэг, махир төмөртэй түрдэг дугуй, гээд олоон олон
Одоо үеийн
хүүхэдүүд пионер, Ленин гэхээр гайхах байх аргагүй шүү дээ нэг нийгмийг
нөгөөгөөр сольсон юм чинь. Пиноерт элсээгүй бол болдоггүй үе байлаа. Тэр
овогтой тэр би Д.Сүхбаатарын нэрэмжит МПБ элсэн орж гээд тангараг өргөдөг, энэ
нь нэг ёсны хүмүүжлийн арга хэрэгсэл байсан юм. Одооны скаут байх....................үргэлжлэл
бий.
8 сэтгэгдэл:
ter ued hetsuu bsan bhaa
нээх гоё хүүхэд нас санагдчлаа. тэр үед юуных нь хэцүү байх, харин ч хамгийн гоё жаргалтай үе байсан.
За би болбоос 90-д оны үеийн бүтээл байгаа юм. Уянга гэж "балиус"-г хэлээд байх шиг байна. Уг нь их гайгүй хүүхэн байсан даа. Уг хүн нь аюулын хүн байсан. Тэр Майгаа гэж тийм айхтар байгаагүй юм аа. Худлаа сүр л байсан. Яахав ар сайтай. Тийм болохоор айдаг байсан байх. Яармагийн Хэлгүй Чнгис нэг мундаг нөхөр байв даа. Баянхошууны Хөтлийн Гааяа гэж бас нэг нөхөр байсан. Одоо "Авдрант"-д байгаа дуулдсан. Тэр санкатак-р гулгах ч зугаатай шүү. Элсээр их тоголдог байж билээ. Хөнгөн цагаан утсаар буу хийж байлдана. Нэрийг нь "дадандах" гэдэг байлуу. Гүйдэг маатаг гээд байс л гоё тоглоом доо. Одоо нэг тоглох юмсан гэж бодогддог шүү.
Ямар ч байсан бага нас сайхан л санагддаг. Атаманууд ихэнхи нь үхэж үрэгдээд архичин гуйлгачин болоод сураг тасарсан. Ардчилсан хувьсгал, зах зээлийн нийгэмд шилжсэнээр тэр сүрхий атмаанууд илт цөөрөөд одоо бол улаан номд орчихсон ганц нэгхэн амьтас хаа наг харагддаг шүү. Самкаатагаар тоглох мөн ч сайхан байж билээ. Төмөр утас махийлгаж буу хийчихээд хоорондоо байлдаад сүрхий тоглодог байсан. Танк мөргөлдүүлэх, тэвэг өшиглөх, хулгайч цагдаа болох, дүки даки гээд одоогийн хүүхдүүдийн тоглоомын хажууд шал өөр хэв шинжийн наадгайгаар нааддаг байжээ. Орой дүки дакидах уу?
Гудманд 9-ийн алаг бөмбөгөөр хөл бөмбөг тоглох ч сайхан шүү, бас гахай өрж тоглох /5, 5 жижиг модоор дүрс өрөөд 3 урт модоор цорихуур хийж шиддэг, гэрийн униар голдуу хийж тоглодог байсан/, гүйдэг тоодог матик, бөглөө товч мөнгөөр тоглох, дугуй унах /3.50, 5.50-ийн дугуй, украйн, сүүлд хужаа хар болсон/, хулгайч цагдаадах, чавх чулуугаар байлдах, дидандах, гардан морьдон байлдаан, туг булаацалдах, загасдах /тойрог зураад 2 талаас нь матикны жижиг бөмбөгөөр шидэж ондог/, гэр зуураа бол шагайгаар /сэмэгдэх-шагай шүүрэх, морь уралдуулах, чапейвдэх/ тоглох, хөзөр даалуу тоглох гээд олон төрлөөр наадаг байждээ.
ерээд он цаг үе нь хэцүү чигсэн мань мэтэд бол сайхан л байсым даа гэж.
Bi lav ter balius uyangaa gedgiig ih sonsjiisooon. 10n jild baihad tegeel ohiduud muudaltsahiig aliig ter gehew ih zodolddog bsiin shde. Oorsdoo neeh chadahgvi mortloo angiinhaa tom bietei badriun tanidag ohidaa daguulj ailgaal hehe. Yamarch bsan ter uyangaagiin surgiig sonsoj bsanaas haraagvi l yumdag. Minii ard balius uyangaa baidgiin shde gej ireel aimar surduuljiigaal ovoo gaigvi ongorch bsan udaa bdgiin hehe. Ergeed bodson chin ineed hvrchihlee. Ta nar ingehed baavgain chih gedeg togloom toglojiisonuuu manai angiihan ih toglodog bsiin teed huwtsasaa uran uran toglodog l bsiimdaa
hehe maniusiin ued baavgain chih ene ter bsan yum bna te? Teriig ch aimaar toglodog baijuulee..... kkkk bi chin dunguj 94 ond surguulid orson hun shuu dee teheer yaaj ch deer uriin yumiig medehev dee....kkk