Хулгайч

Хуруу хумсаа хуйхлан байж олсон хэдэн төгрөгөөрөө би гэж нэг бүтэлгүй амьтан хөл дүүжлэх унаатай боловоо. Шинэ машинаа өдөрт хэд хэдэн удаа будаг нь халцартал зүлгэж угааж өдрийг өнгөрөөдөг болов. Харин машинаа тавих граж байддаггүй л урт гартнуудад боломж олгож байлаа. Орцныхоо жижүүр хархүүд хааяа машинаа захиж хэд гурван төгрөг өгнө. Заримдаа эхнэр бид хоёр ээлжилж шөнө цонхоороо машинаа харж хонодог боллоо. Нэг гайтай шөнө эхнэр бид хоёрыг нөгөө ажилаа хийгээд ухаангүй хоносон шөнө машинийхаа 2 толийг алдчихваа хөөрхий, жижүүр хархүү ч мэдээж хэрэг хараагүй л гэж байлаа. За ингээд маргааш гэхэд 4 дугуйгаа алдах байхдаа гэж бодож машиндаа хожимдсон хойно нь дохиолол тавиуллаа. Эхнэрийн дүү гэж золигийн хөдөлгөөнтөй бор залуу ах хүүдээ толь олж өгнө гээд ам алдаж байна. За да энэ бид хоёр хаанаас толь олох бол гэж бодоод нээх их тоосонгүй. Маргааш нь би зах гарч машиндаа яг таарсан сайхан толь авч тавиад түгжрэл утаа хоёр түлхүүлж явсаар гэртээ ирээд машинаа манаачтай газар тавиад сэтгэл амар гэртээ ирээд сууж байтал эхнэрийн дүү орой шөнө болсон хойно ахад толь авчирсан шүү өөрөө мэдээд үнээ өг гэж баахан шалж байгаад явав. За даа тольтой юм чинь үүгээр ч яахав гээд хүний сэтгэл юмдаа гэж бодоод өглөө машинаа асаах гэтэл хоёр толийг минь дахиад урт гартан аваад явчихсан байлаа. Нээх их харамссад ч яахав дүү хүүгийн өгсөн илүү толийг тавих гэтэл өнөө муу толь маань харин гэрт минь өөрөө мултраад хүрээд ирсэн байдаг байгаа....

5 сэтгэгдэл:

null
ҮЛЭМЖ (зочин)

Үгүй энэ чинь юу болов Цаг цэвүүн болжээ дээ янз нь

botula (зочин)

tegeed toli chini yag mun uu?huuhduud ch tegej l holiono doo.

~Сэртэнч~ (зочин)

нөгөө ажлаас болж гүй ээ мун их юм болно шөө, сонин хулгай вэ?

temuunee (зочин)

unaatai bhad goyo l doo harin archlah ni hetsuu yum bn lee

zula (зочин)

tehnik tehnologi hogjij baigaa onoo ued iim tohioldol baij boloh ym he he

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)